Аль ч улсад, аль ч нийгэмд амьдрал байдаг шиг "үзэл бодол", түүний төлөөх зөрчилдөөн байдгийг та надаар хэлүүлэлтгүй мэдэх байх. Амьдралыг үзэх үзэл тэгвэл хаанаас эхэлдэгийг та мэдэх үү? Эх орноос......
Хүний өсөж төрсөн эх орон гэдэг хэнд ч үл булаагдах, хэнд ч үл доромжлогдох агуу баялаг байх ёстой гэж би боддогийн. Хүн эцэг эхээ сонгож төрдөггүйтэй адил эх орноо сонгодоггүй ээ. Хүний хувь заяаг олно гэдэг бурханаас өгсөн ховор бас нандин бэлэг гэдэг шүү дээ. Тэгэхээр өөрт олдсон хувь заяан дахь "баялаг"-аа хайрлаж, хамгаалж, дээдэлж явах нь хэний ч хүүгийн үүрэг байх ёстой тийм үү. Өөрөөр хэлбэл үндэсний үзэл, үндсэрхэг үзэл гэх мэт олон янзаар хэлэгдэх тэр "монгол сэтгэл" бидэнд, бидний зүрх сэтгэлд байх ёстой, байсан, байсаар ч байх болно.
"Та үнэхээр монгол хүн мөн үү?" цааш унших »